Хөдөлгүүрийн агаар шүүгчийг хөдөлгүүрийн тос болон тосны шүүрийг солихдоо хамтад нь солихыг зөвлөж байна. Манай орны замын нөхцөл байдал болон тоосжилтын улмаас хөдөлгүүрийн агаар шүүгч амархан бохирддог. Хөдөлгүүрийн агаар шүүгч бохирдсон тохиолдолд хөдөлгүүр доголдох, түлш идэлт ихсэх, цаашлаад хөдөлгүүрийн элэгдэл, гэмтлийг үүсгэх гол шалтгааны нэг болж байдаг.