Автомашины хөдөлгүүрийн тосыг солих бүрдээ хөдөлгүүрийн тосны шүүрийг заавал сольдог. Автомашины тосыг солих давтамжийг үйлдвэрлэгчээс заасан байдаг бөгөөд ихэнх үйлдвэрлэгчид 5000км-7000км тутамд эсвэл 12 сард нэг удаа хөдөлгүүрийн тосыг солихыг зөвлөдөг. Монгол орны эрс тэс цаг агаар болон замын нөхцөл, тоосжилт, агаарын бохирдлын улмаас ихэнх жолооч нар хөдөлгүүрийн тосыг жилд 2 удаа сольдог бөгөөд энэ нь буруу зүйл биш юм. Хөдөлгүүрийн тосны бохирдол ихсэх тусам тослох, хөргөх, цэвэрлэх шинж чанараа алдаж байдаг нь хөдөлгүүрийг элэгдэхэд хүргэдэг гол шалтгааны нэг юм.