Үйлчилгээний нөхцөл
Ерөнхий нөхцөл
“Женуйне Партс” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн “garage.mn” нь авто үйлчилгээний бүтээгдэхүүний онлайн худалдаа хийгдэх орчинг бий болгож, цахим худалдааны үйлчилгээг олон нийтэд хүргэнэ.
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь цахим орчинд авто үйлчилгээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, худалдан авахтай холбоотой үүсч буй харилцааг зохицуулна.
Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
“Цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй албан цахим хуудас https://www.garage.mn/ (цаашид “Garage” гэх)
“Хэрэглэгч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, “Garage”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн
“Албан ёсны гэрээт борлуулагч”- Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг
Хэрэглэгч нь “Garage”-д нэвтэрсэн эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
“Garage” нь Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчдэд хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.
“Garage”-д байршуулсан бараа бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэх (бэлэн бараа), үйлдвэрээс нийлүүлэх гэж ангилна.
Үйлдвэрээс нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай Албан ёсны гэрээт борлуулагчийн мэдээллийг үндэслэн тухай бүр “Garage”-аас Хэрэглэгчид мэдэгдэнэ.
Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.
Энэхүү Үйлчилгээний нөхцлийг хэрэгжилтэд “Женуйне Партс” ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.
2. Хэрэглэгч болон бүртгүүлэх
Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Garage”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтыг аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “Garage”-аас Хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг луу нэвтрэх нэг удаагийн нууц үгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн нууц үгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Garage-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрхтэй болно.
Хэрэглэгч нь “Garage”-д нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
Хэрэглэгч “Garage”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд garage.mn дээрх онлайн туслах, https://www.facebook.com/www.garage.mn-д хандан мессэж илгээх боломжтой.
Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
Garage.mn платформийн хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Женуйне Партс” ХХК бүрэн хариуцна.
3. Захиалга хийх, баталгаажих, цуцлах хугацаа
Захиалга хийх хугацаа:
Хэрэглэгч “Garage” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.
Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадалгүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Женуйне Партс” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
Хэрэглэгч нь Ажлын өдрүүдэд ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
“Garage” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд “Garage”-ааc мэдэгдэл илгээнэ.
Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24-72 цагт, хөдөө, орон нутагт 3-7 хоногийн дотор хүргэнэ.
Үйлдвэрээс нийлүүлэх барааг хэрэглэгчидтэй тохирсон нөхцөлөөр эсхүл Улаанбаатар хотод 45-60 хоногт, Хөдөө орон нутагт 60-90 хоногийн дотор захиалгад заасан хаягт хүргэнэ.
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
Онцгой бараа:
Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үеэд нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.
4. Төлбөр төлөх, захиалга цуцлах
4.1 Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “Garage” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
4.2 Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
4.3 Захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
4.4 “Garage” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
4.5 “Garage” нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
4.6 Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг буцаах, цуцлах ямар боломжгүй.
4.7 “Garage”-ийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд "Тээвэрлэлтийг" гүйцэтгэсэн компанитай байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу арга хэмжээ авна..
4.8 Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “Garage” хүлээн авах, барааг буцаах боломжгүй.
4.9 “Garage”-д барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
4.10 “Garage” нь 4.8-д заасан нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэглэгчид захиалгаа баталгаажуулах 24 цагийн хугацааг олгож байгаа бөгөөд захиалгын төлбөр хийгдэж, захиалгаа баталгаажуулсны дараа Хэрэглэгч нь захиалгыг цуцлах, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.
5. “Garage”-н оюуны өмчтэй холбоотой эрхийг хамгаалах
Цахим барааны тэмдэгүүд нь “Женуйне Партс” ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдэгүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
“Женуйне Партс” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
6. Захиалгын хүргэлт
Хэрэглэгчийн захиалгын дүнгээс үл хамааран тухайн барааны жин болон овор хэмжээнээс шалтгаалан хүргэлттийн төлбөр 6,000-12,000 төгрөгийн хооронд байх бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүний хүргэлтийн мэдээлэлд заасан хүргэлтийн төлбөрийг авч хүргэлтийг хийнэ. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
А бүсийн тойрогт: Чингисийн талбайгаас урагш Зайсан, хойшоо 17, баруун тийш Саппорогийн тойрог, зүүн тийш Офицер гэсэн чиглэл орно.
Б бүсийн тойрогт: Зайсангаас Буянт-Ухаа, 17-оос Долоон буудал/Хайлааст, Саппорогийн тойрогоос 5 шар, Офицероос Шархад гэсэн чиглэл орно.
Хэрэглэгч хүргэлт авахгүй захиалга өгсөн бол өөрийн биеэр тухайн авто үйлчилгээний байгууллагын холбогдох салбар бүхий газруудад очиж захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авна. Тухайн байгууллагын холбогдох мэдээллийг захиалгын мэдээлэлтэй хамт цахим шууданд нь урьдчилан хүргэсэн байна.
Дээр заасан хязгаараас гадагш Хэрэглэгчийн хүсэлтээр хүргэлт хийх тохиолдолд км тутамд 1000 төгрөг, орон нутгийн хүргэлтийг тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлс болон үүсэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.
Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.
Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.
Хүргэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солиулахтай холбоотой харилцааг Garage-д нийтэлсэн “Бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солих журам”-ыг баримтлан шийдвэрлэнэ.